Биндэр сумын янгийн давааны арын тогтоолын ногоон гэсэн газарт 1973 онд арчилгаа цэвэрлэгээний огтлолыг хийж, ойн мод үржүүлгийн талбайг 100*4 м хэмжээтэй байгуулсан. Нарсыг үрээр тарьж, тарьц суулгацыг ургуулан, үйлдвэрлэлд ашиглаж ирсэн түүхтэй. 1983 онд ЗХУ-ын эрдэмтэн Радиов, эрдэмтэн Н.Нямдаваа нар энэхүү нарсан ойн шинж чанар бүрэлдэхүүнийг судалж сайн чанарын 43 мод, сор мод 1-ийг олж тогтоон паспортжуулан өсөлт хөгжилтийг тэмдэглэж ирсэн.
2000 онд Цанахүү өсвөр үеийн цанын улсын аварга шалгаруулах тэмцээн болж байсан
2016 оноос эхлэн Нарсан ойн хүрээлэн 1 км газар байхаар тооцон сонгон авч, иргэд ААН байгууллагын тусламжтайгаар тохижуулж эхэлсэн. Жил бүр “Нарсан ойн хүрээлэнгийн рекорд тогтоох 1160 м гүйлт”-ийг зохион байгуулж түрүүлсэн тамирчны нэрийг байршуулдаг болсон.
Нарс нь агаарыг төрөл бүрийн нянгаас цэвэрлэж өгдөг. Нэг нарс мод жилд 6 кг нүүрсхүчлийн хийг шингээдэг аж.
Энэхүү нарсан ойд 1 цаг алхахад 2,6куб метр цэвэр агаараар амьсгална. Нарсан ойд алхахад биеэс тамхины никотины хор гадагшилж уушги цэвэршдэг. Сэтгэл санаа тайвширч стрессээс үүдэлтэй өвчин эдгэдэг гэж үздэг ба нарсыг эртнээс эмийн ургамал болгож хуян хөөрөх тууралт, булчингийн өвдөлт, цус багадалт, нойргүйдэл, хоолны дуршил бууралт, архаг ядаргаа, чихрийн шижин, зүрх судасны өвчин зэрэгт ашиглан иржээ.
2023-08-14 11:50:02