БИНДЭР СУМЫН ЗАСАГ ДАРГЫН
ТАМГЫН ГАЗРЫН ДОТООД ЖУРАМ
2021.05.07. Онон.
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Төсвийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан, өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль болон бусад хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, Төрийн албаны стандартыг дагаж мөрдөх, алба хаагчдын /Төрийн улс төрийн, төрийн захиргааны, төрийн үйлчилгээний цаашид албан хаагчид гэх/ өдөр тутмын үйл жаиллагааг оновчтой зохион байгуулах, үйл жаиллагааг төлөвлөх, тайлагнах, үнэлж дүгнэх, ажлын хариуцлагыг дээшлүүлэх, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд энэхүү журмын зорилго оршино.
Хоёр. Бүтэц, зохион байгуулалт
2.1. Засаг даргын Тамгын газар /цаашид ЗДТГ гэх/-ын бүтцийг Монгол улсын Засгийн газрын тогтоол, сумын Засаг даргын захирамжийг үндэслэн Тамгын газрын дарга батлана.
2.2. ЗДТГ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, тэдгээрт нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжид заасан зарчмыг үйл ажиллагаандаа баримтлан ажиллана.
2.3. Долоо хоног бүрийн Даваа гарагийн ажил эхлэх цагт бүх ажилтан, ажилчид ирэх 7 хоногт хийгдэх ажлын төлөвлөлтийн талаар, сарын сүүлийн долоо хоногийн Баасан гарагт өнгөрсөн сард хийгдсэн ажлыг дүгнэх хурлыг хийнэ.
Гурав. Албан хаагчдыг ажилд томилох, чөлөөлөх, халах
3.1. Анх ажилд орох иргэн Төрийн албаны тухай хуульд заагдсан ерөнхий болон тусгай шаардлагыг хангасан байна.
3.2. Ажилд томилогдох иргэн дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
3.2.1. Улсад ажиллаж байсны баталгаа хөдөлмөрийн дэвтэр, Нийгмийн даатгалын дэвтэр
-
-
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Диплом, мэргэжлийн үнэмлэх, сертификат
- Ажлаас чөлөөлсөн эсвэл төрийн байгууллагын хоорондын тохиролцооны дагуу сэлгэн ажиллуулах шийдвэр
- Хувийн өргөдөл
3.3. Төрийн захиргаа, төрийн үйлчиилгээний албан хаагчдыг ЗДТГ-ын тушаалаар ажилд томилж тэдгээртэй холбогдох хуулийн дагуу гэрээ болон хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллана.
3.4. Шинээр орж байгаа албан хаагчдад ЗДТГ-ын бүтэц, зохион байгуулалт, Дотоод журам, Байгууллагын нууцын тухай хууль, Албан тушаалын тодорхойлолт, Албан хаагчийн гэрээг дүгнэх журам, Ажлын цаг ашиглалтын талаар болон Архив, албан хэрэг хөтлөлтийн журам, цалингийн хэмжээ зэргийг заавал танилцуулна.
3.5. Албан хаагчдыг захиргааны санаачлагаар албан тушаал бууруулах, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халах асуудлыг шйидвэрлэхдээ Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг мөрдлөг болгоно.
3.6. Ажлаас чөлөөлөгдөж, халагдаж байгаа албан хаагчид тооцооны хуудас, ажил хүлээлцсэн актыг Тамгын газрын даргад хүлээлгэн өгсний дараа Нийгмийн даатгал болон Эрүүл мэдийн даатгалын дэвтэрт бичилт хийж олгоно.
3.7. Төрийн үйлчилгээний албан хаагчийг Хөдөлмөрийн хуульд заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөхөөс гадна, Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн, гэрээнд тусгасан ёс зүйн хэм хэмжээ болон энэ журмын хориглосон заалтыг зөрчвөл ажлаас нь халах бөгөөд энэ тохиолдолд тэтгэмж олгохгүй.
Дөрөв. Засаг даргын Тамгын газрын удирдлага болон
албан хаагчдын эрх, үүрэг
4.1. Засаг дарга, ЗДТГ-ын дарга дараах эрхтэй.
4.1.1. Засаг дарга, ЗДТГ-ын дарга албан хаагчдыг хуулийн дагуу ажилд томилох, чөлөөлөх, халах, хөдөлмөрийн гэрээг цуцлах.
4.1.2. ЗДТГ-ын батлагдсан төсвийг зориулалтын дагуу захиран зарцуулах
4.1.3. Төрийн албаны тухай хууль, Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журмын дагуу ажилтныг ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээний дагуу ажил үүргээ биелүүлэхийг шаардах, Төрийн албаны тухай болон Хөдөлмөрийн тухай хууль, энэхүү журамд заасны дагуу хариуцлага хүлээлгэх.
4.1.4.Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлээр ажилтныг байгууллага дотроо өөр ажилд түр томилон ажиллуулах, түр орлон гүйцэтгүүлэх, хавсран гүйцэтгүүлэх.
4.1.5. Албан хаагчдын нийгмийн асуудлыг хууль тогтоомж, холбогдох журамд заасны дагуу шийдвэрлэх, албан хаагч удаан хугацаагаар эмчлүүлэх шаардлагатай, хүнд өвчтэй, гэр бүлийн гишүүнээ асрах зэрэг ар гэрт нь гачигдал тохиолдсон үед Сумын Засаг дарга, ЗДТГ-ын дарга нар өөрсдийн томилдог албан тушаалтанд 1 жил хүртэлх хугацаагаар цалингүй чөлөө олгох.
4.1.6. Ажилтан албан хаагчдад 3 хүртлэх хоногийн чөлөөг Тамгын газрын дарга , 3-аас дээш өдрийн чөлөөг сумын Засаг даргад уламжлан шийдвэрлүүлэх. Сумын Засаг дарга, Тамгын газрын дарга чөлөө олгохдоо алба, тасгийн дарга нарын саналыг сонсож, ямар хугацаагаар чөлөө олгож байгаагаа мэдэгдэнэ./ албан бичгээр өргөдөл гаргана./
4.1.7 Гачигдал зовлон, байгалийн онц аюултай үзэгдэл, өвчний шалтгаанаас бусад тохиолдолд цалингүй чөлөө олгоно.
4.1.8. Албан хаагчдыг шагналд тодорхойлох
4.1.9. Албан хаагчдын зэрэг дэв, цалингийн шатлал ахиулах, дээд газарт уламжлах
4.2. ЗДТГ-ын дарга дараах үүрэгтэй
4.2.1. Сумын Засаг даргын бүрэн эрхийн хугацааны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, төлөвлөгөө, эрхэм зорилго, үйл ажиллагааны стратеги зорилт, чиг үүргийг нь оновчтой тодорхойлж, хэрэгжилтийг хангуулж ажиллах
4.2.2. Шинээр томилогдсон албан хаагчдад ЗДТГ-т мөрдөгдөж байгаа журмуудыг танилцуулах, түүнд хяналт тавих
4.2.3. Албан хаагчдын албан тушаалын тодорхойлолтонд заагдсан чиг үүргийг мөрдүүлэх, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, сумын Засаг дарга, албан хаагчдын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах
4.2.4. Албан хаагчдыг төрийн албанд мэргэшүүлэх зорилгоор ажлын байран дахь сургалтыг зохион байгуулах
4.2.5, Ажилтан, албан хаагчдыг хөдөлмөрийн эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцлөөр хангах
4.2.6.Ажилтан, албан хаагчдын хөдөлмөрийн болон нийгмийн идэвхийг өрнүүлэхэд чиглэсэн арга хэмжээ авч, тэдний мэдлэг боловсрол, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэхэд нь бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэх
4.3. ЗДТГ-ын мэргэжилтэн, албан хаагчид дараах эрхтэй
4.3.1. Цалин шинэчлэн батлагдах бүрт албан хаагч албан тушаалынхаа үндсэн цалин, нэмэгдлүүдийн талаар мэдээлэл авах
4.3.2. Хуульд заагдсан бүх төрлийн нэмэгдлүүд, ажиллах нөхцөл, эрүүл мэнд, мэргэжил, боловсролоо дээшлүүлэх талаар санал гаргах
4.3.3. Албан үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай техник, тоног төхөөрөмж, холбогдох бусад хэрэгслээр хангагдах
4.4. ЗДТГ-ын алба хаагчид дараах үүрэгтэй.
4.4.1. Албан үүргээ мэргэжлийн өндөр түвшинд, шударгаар гүйцэтгэж, бусад алба хаагчид, иргэдтэй ёс зүй, зан суртахууны өндөр соёлтой харьцах
4.4.2. Байгууллага, хувь хүний нууцыг чанд хадгалах
4.4.3. Төрийн алба, байгууллагын соёлд нийцүүлэн хувцаслах
4.4.4. Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж, энэхүү журмыг үйл ажиллагаандаа чанд мөрдөж, албан тушаалын тодорхойлолтонд заагдсан чиг үүргийг хэрэгжүүлж ажиллах
4.4.5. Эрхэлсэн ажилдаа идэвх санаачлагатай ажиллаж, мэдлэг чадвараа байнга дээшлүүлж, ажлын цагийг үр бүтээлтэй бүрэн ашиглах
4.4.6. Сумын Засаг дарга болон Тамгын газрын даргын өгсөн үүрэг даалгаврыг бүрэн биелүүлэх
4.4.7. Байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгслийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтын хэвийн ажиллагааг хангаж, өөрийн гэм буруугаас болж үрэгдүүлсэн, гэмтэл учруулсан тохиолдолд хохирлыг нөхөн төлөх
Тав. Ажлын цаг ашиглалт, амралт, цалин хөлс
5.1. Ажилтны 7 хоногийн ажлын цаг 40 цаг байна. Ердийн ажлын үргэлжлэх хугацаа 8 цаг байна.
5.2. Шаардлагатай үед хамт олноороо зөвшилцөн амралтын өдөр ажиллаж болох боловч дараа өдрүүдэд байгууллагын удирдлагатай тохиролцон нөхөж амрах бөгөөд амраагүй тохиолдолд Монгол Улсын Хөдөлмөрийн тухай, Төрийн албаны тухай хуулийн дагуу шийдвэрлэнэ.
5.3. ЗДТГ нь Ажлын цаг ашиглалтын журамтай байна. Ажлын цаг ашиглалтын журмыг зөрчвөл уг журамд заасан хариуцлага хүлээнэ.
5.4. Алба хаагчдын ээлжийн амралтын хуваарийг жил бүрийн 03-р сарын 15 ны дотор өөрсдийн саналыг авч сумын Засаг даргатай зөвшилцсөний үндсэн дээр Засаг даргын захирамж, ЗДТГ-ын даргын тушаалаар баталж ээлжийн амралтыг олгоно.
5.5. ЗДТГ-т анх ажилд орсон ажилтан тасралтгүй 11 сар ажилласны дараа ээлжийн амралт эдлэх хүсэлтээ гаргана.
5.6. Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтан, албан хаагчдад 1,5 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний цалин олгоно.
5.7. Унаа, хоолны хөнгөлөлтийг төсөвт тусгагдсаны дагуу олгоно.
5.8. Албан хаагчдын цалин хөлсийг тогтоосон хугацаанд буюу сар бүрийн 25 ны дотор олгоно.
5.9. Захиргааны шйидвэрээр ЗДТГ-ын албан хаагчдын илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр, баярын өдрүүдэд ажилласан нэмэгдэл хөлсийг Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу Засаг дарга, ЗДТГ-ын дарга шийдвэрлэнэ.
Зургаа. Албан хаагчдад үзүүлэх тусламж, дэмжлэг
6.1. Байгууллагын санаачлагаар дараах тусламж дэмжлэгийг үзүүлнэ.
6.1.1. Ажилтан, албан хаагч өөрөө удаан хугацаагаар эмчлүүлэх, хөдөлмөрийн чадвараа алдвал нэг сарын цалинтай тэнцэх буцалтгүй тусламж олгоно.
6.1.2. Өөрийн хариуцсан ажлаа чанарын өндөр түвшинд гүйцэтгэж байгаа ажилтан, ажилчдын сарын цалинг 40 хүртэл хувиар нэг сарын хугацаатай нэмэгдүүлэх урамшууллыг холбогдох эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр төсөвтөө багтаан олгож болно.
6.1.3. Тухайн оны байгууллагын тэргүүнээр шалгарсан болон аймгийн болоод салбарын аварга болсон ажилтан, ажилчдад сарын цалинг 40 хүртэл хувиар тус тус нэг сарын хугацаатай нэмэгдүүлэх урамшууллыг олгоно.
6.1.4. Ажилтан, албан хаагчийн эхнэр, нөхөр, үр хүүхэд, эцэг эх, эмээ, өвөө, төрсөн ах, эгч, дүү нас барах, байгалийн гамшиг, осол аваар тохиолдсон үед гэр бүлийн гишүүнээ тэтгэхэд нь зориулж нэг удаа 100,000 төгрөгийн буцалтгүй тусламж олгоно.
6.1.5. Ажилтан, албан хаагчид 90 хүртэл хоногийн хугацаагаар сургуульд эчнээ болон мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдахад эрхэлж байгаа албан тушаалын цалинг олгоно.
6.1.6. Үйлчилгээний ажилтнуудад нормын хувцас, ажлын болон эсгий гутал, бээлий олгоно. /Цэвэрлэгч, сахиул галч, жолооч нарт хамаарна/
6.1.7. Байгууллагад ажиллаж буй өрх толгойлсон эцэг, эхэд жилд нэг удаа 2 м куб түлээний буцалтгүй тусламж олгоно.
6.1.8. Улаанбаатар хот, аймаг, бусад газар Тамгын газрын машин явах тохиолдолд ажиллагсад болон тэдгээрийн гэр бүлийн хүн үнэгүй зорчино.
6.1.9. Аялал зугаалга, жимсэнд хамт олноороо явахад унаа, техникийг үнэгүй хэрэглэх ба дотоодын хэрэгцээнд жилд 5 хүртэл бог хэрэглэнэ.
6.1.10. Ажилтан албан хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, мөн түүнчлэн бүх нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд зориулж зохион байгуулсан уралдаан тэмцээнийг санхүүжүүлж болно.
6.1.11. Жилд нэг удаа Засаг дарга, Тамгын газрын дарга нар ажиллагсдын гэр бүлийн хүмүүсийг хүлээн авч санал бодлыг сонсоно.
6.1.12. Цагаан сар, Үндэсний баяр наадам, Ахмадын баяраар ахмадуудад хүндэтгэл үзүүлэх, мөн баяр ёслол, ой, тэмдэглэлт өдөр, овоо тахилга, сум сурталчилсан үйл ажиллагаанд зориулж хонь хэрэглэж болно.
6.1.13. Жил бүр Улаанбаатар, Чингис хот дахь нутгийн зөвлөлтэй сум орон нутгаа сурталчлах өдөрлөг зохион байгуулах бөгөөд түүнд зориулж тухай бүр 6 хүртэл бог мал хэрэглэж болно. Хэрэгцээндээ хэрэглэж буй бог малыг тухайн оны төлийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр тооцож зарцуулна.
6.1.14. Аймаг, улсын чанартай үзэсгэлэн болон бусад төрлийн нийтийг хамарсан арга хэмжээний зардлыг санхүүжүүлж болно.
6.1.15. Ажилчин, албан хаагчдад батлагдсан төсөвтөө багтаан унаа, хоолны хөнгөлөлт үзүүлнэ.
6.1.16. Ажилтан алба хаагчийн гэр бүлд шинэ хүүхэд мэндэлсэн тохиолдолд ажлын 5 өдрийн цалинтай чөлөө олгоно.
6.1.17. Ажилтан албан, хаагчдын хүүхдийн төрсөн өдөр тохиоход тухайн өдөр цалинтай чөлөө олгоно.
6.1.18 Ажилтан алба хаагчдын хүүхдэд хүүхдийн баяраар гарын бэлэг олгоно.
6.1.19 Шинээр гэр бүл болоход байгууллагаас 100,000 төгрөг олгоно.
Долоо. Засаг даргын Тамгын газрын төлөвлөгөө,
тайлан, түүнд тавих хяналт
7.1. ЗДТГ нь үйл ажиллагааны стратеги төлөвлөгөөг 4 жилээр батлуулж мөрдөнө. Үйл ажиллагааны стратеги төлөвлөгөө нь байгууллагын алсын хараа, хэтийн төлөв, эрхэм зорилго, үйл ажиллагааны үндсэн зорилтуудыг тусгасан бодлогын баримт бичиг мөн.
7.2. ЗДТГ, түүний мэргэжилтэн, албан хаагчид сар, улирал, хагас, бүтэн жилээр календарчилсан хэлбэрээр төлөвлөж гүйцэтгэлийг тооцож ажиллана. Ажлын төлөвлөгөөнд дараах бодлогын баримт бичгийг тусгана. Үүнд:
- Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль
- МУ-ын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр
- Засгийн газар болон олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр
- Аймаг, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэр, тухайн жилд дэвшүүлсэн зорилт
- Аймаг, сумын Засаг даргын бүрэн эрхийн хугацааны үйл ажиллагааны хөтөлбөр, тухайн жилийн эдийн засаг, нийгмийн хөгжүүлэх үндсэн чиглэл
- Төсвийн шууд захирагчийн төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гүйцэтгэлийн төлөвлөгөө
7.3. Ажилтан албан хаагчид дараа жилийн төлөвлөгөөний төслөө тухайн оны 12-р сарын 01 ний дотор боловсруулж Тамгын газрын даргад хүргүүлнэ.
7.4. Төлөвлөгөөний төслийг Тамгын газрын дарга хянан саналаа тусган тухайн оны 12-р сарын 20 ний дотор сумын Засаг даргаар батлуулан холбогдох албан тушаалтанд хүргүүлнэ. Албан тушаалтан 12-р сарын 31-ний дотор төлөвлөгөөгөө батлуулна
7.5. Төлөвөлөгөөний биелэлтийг улирал тутам дүгнэнэ.
7.6. Тамгын газрын ажилтан, албан хаагчдын зөвлөгөөнийг жилд нэг удаа зохион байгуулж үйл жаиллагаандаа үнэлэлт, дүгнэлт өгч ажиллана.
7.7. Сумын Засаг дарга бүрэн эрхээ хэрэгжүүлэх, орон нутгийн захиргааны байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, ажлын үр дүнг дээшлүүлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд, хариуцсан ажлын чиг үүргийн дагуу зөвлөн хэлэлцэх Засаг даргын зөвлөлтэй байна. Зөвлөлийн бүрэлдэхүүнийг Засаг даргын захирамжаар батлана.
7.8. ЗДТГ нь Ёс зүйн зөвлөлтэй байна. Ёс зүйн зөвлөл нь 3-7 хүний бүрэлдэхүүнтэй байх ба МУ-ын Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийг мөрдөж ажиллана.
Найм. Сахилга хариуцлага, дэг журмын талаар
8.1. Албан хэрэгцээнд хүлээлгэн өгсөн эд хогшил, техник хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр ажлын байрнаас гадагш гаргахгүй байх
8.2. Ёс суртахууны болон зан харьцааны зөрчил гаргахгүй, иргэн албан хаагчидтай зүй бусаар харьцахгүй байх
8.3. Ажлын байран дахь бүх төрлийн хууль бус дарамт шахалт, ялгавартай хандах үйлдэл гаргахгүй байх
8.4. Ажлын болон ажлын бус цагаар авлигаас ангид байх, албан томилолтоор ажиллах явцдаа согтууруулах ундаа хэрэглэхгүй байх
8.5. Ажлын байранд архи, согтууруулах ундаа, мансууруулах бодис, галт болон хүйтэн зэвсэг, тэсэрч дэлбэрэх болон шатамхай бодис хэрэгслийг нэвтрүүлэх, хэрэглэх, хадгалах, ашиглахыг хориглоно.
8.6. Ажлын байр, албан тасалгаанд мөрдөх журам, ЗДТГ-ын өргөдөл гомдол хүлээн авах, шийдвэрлэх журмыг мөрдөж ажиллах
8.6. Энэ журамд тусгаагүй аливаа асуудлыг Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөийн тухай хууль, Хөдөлмөрийн гэрээ, холбогдох бусад хуулиар зохицуулна.
8.7. Энэ журамд хамт олны саналыг харгалзан зохих хууль тогтоомжид нийцүүлэн нэмэлт, өөрчлөлт оруулж болно.
БИНДЭР СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
2021-05-07 00:00:00