БИНДЭР СУМЫН СҮЛДЭР ТУГНЫ БИЛЭГДЭЛ
Тугны хэмжээ
Сумын тугийг хэрэглээний нөхцөл байдлаас хамааруулан ямар ч хэмжээтэй үйлдэж болох ба гагцхүү өргөн, урт нь 1:2-ийн харьцаатай тэгш өнцөгт хэлбэртэй байна.
Тугийн өнгө ,түүнийг үйлдэх
Туг нь түүний уртын дагуу гурван тэнцүү хэсэгт хуваагдсан байх агаад дээд талдаа мөнх тэнгэрийг билэгдэн цэнхэр / ус, тэнгэр, үнэнч ёс, баян тансаг/ өнгөөр ,дунд хэсэг нь төрийн билэгдлийн өнгө болох шар /газар шороо, хайр дурлал, цог жавхлан/ өнгөөр , доод хэсэг нь хөрст дэлхийг билэгдсэн ногоон /ой мод, өнө мөнх өрнөн дэлгэрэх/ өнгийн хээгүй , цулгүй эдээр үйлдэгдсэн байна.
Тугийн гол төв дунд гурван өнгийн хэсгүүдийг дамжуулан сумын ИТХ- ын Тэргүүлэгчдийн 2000 оны 4-р сарын 13-ний 04-р тогтоолоор батлагдсан сумын онцлог тэмдгийг тод шар ба цагаан өнгийн эдээр үйлдэж байрлуулна. Энэ нь хөх тэнгэр , хөрст ногоон дэлхийн хооронд орших тонгол төрийнхөө ивээл нөмөрт Биндэрчүүд мөнхөд оршихын билэгдлийг хадгалсан болно.
Тугийн иш
Тугийн иш нь эртний домогт Бурхан Халдун буюу Хэнтий Ханы зүүн урд төгсгөл болох Биндэрьяа уулнаас зохих хүндэтгэл , ёслол үйлдэн авч , өнгөлж зассан, үзүүр хэсэгтээ зэв бүхий 3,5 см диаметртэй хус модоор хийгдсэн байна. Түүний богино талд гурван өнгийн бүч хадаж , ишинд нь уяж бэхэлнэ.
Тугийг байрлуулах
Сумын туг нь сумын Засаг даргын албан ажлын байранд хүндэтгэлтэйгээр байнга байрлана. Сумын хэмжээнд зохиогдох төрийн ёслолын чанартай үйл ажиллагааны үед тугийг залж хүндэтгэл үзүүлж болно.
2023-01-02 11:01:15