Биндэр цэцэрлэг

Биндэр сумын Цэцэрлэг нь 1962 онд нэгдлийн төсвөөр 25 хүүхэдтэй, 4 ажилтантайгаар хуучин сумын төвд 2 эсгий гэртэй байгуулагдсан. 1973 онд улсын төсвөөр санхүүжих болж 50 хүүхэдтэй 6 ажилтантай ажиллах болжээ. 1987 онд 100-120 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай цэцэрлэгийн зориулалттай барилга ашиглалтанд орсон. Сумын цэцэрлэг одоо 28 орон тоотой, 8 бүлэгтэйгээр үйл ажиллагаа явуулж, арга зүйч, бакалавр зэрэгтэй, туслах багшийн эрхтэй дадлага туршлагатай багш нар ажиллаж байна. Үндсэн сургалтаар 240 хүүхэд, нүүдлийн гэр цэцэрлэгт 97 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна.

2022-10-31 20:10:00