Анх 1930 онд Хэнтий аймгийн ууган эмнэлгүүдийн нэг болж Хурхын голын хөвөөнд бага эмчийн салбар байгуулагдаж 1942 оноос Васильевна Маргарита хэмээх орос эмч ажиллаж байв. 1950 онд их эмчийн салбар болж, 1962 оноос сум дундын эмнэлэг болон өргөжиж Хэнтий аймгийн хойд бүсийн сумд болох Батширээт, Баян-адрага, Дадал зэрэг сумдад нарийн мэргэжлийн эмч нарын тусламж үйлчилгээг үзүүлж иржээ. 2013 онд Хэнтий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр нэрт мэс засалч Б.Загдаагийн нэрэмжит эмнэлэг болгон мөнхжүүлсэн билээ.
Сүүлийн жилүүдэд Сум дундын эмнэлэг мэргэжлийн боловсон хүчнээр бүрэн хангагдаж, улсын төсөв, орон нутгийн хөгжлийн сан, төсөл, хөтөлбөр, хандиваар 400 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж аппарат, тоног төхөөрөмжөө нэмэгдүүлж, эмнэлгийн гадна, дотно тохижилтыг хийж, түргэн тусламжийн авто машиныг дотор, алсын дуудлагын машинуудаар парк шинэчлэлт хийж 2019 онд Эрүүл Мэндийн Яамны “Магадлан итгэмжлэх” шалгалтанд амжилттай шалгагдан 5 жилийн хугацаатай “Магадлан итгэмжлэл”-ийн батламж аваад байна. Жил бүрийн санхүүгийн аудит болон мэргэжлийн хяналтын байгууллагаас зөрчилгүй дүгнэлт удаа дараа авч 2018 онд Хэнтий аймгийн “Эх хүүхдэд ээлтэй эмнэлэг” өргөмжлөл, сумын шилдэг байгууллагаар 3 удаа шалгарсан зэрэг гаргасан амжилттай ажиллаж байна.
Манай хамт олон нийт 30-н ажилчидтай. Их эмч 8, сувилагч 7, тусгай дунд мэргэжилтэн 10, туслах ажилчин 5
Үйлчлэх хүрээний 4136 иргэд болон тойргийн сумдын иргэдэд мэс засал, төрөх эмэгтэйчүүд, дотор, мэдрэл зэрэг нарийн мэдрэлийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.
2022-10-31 15:14:00