Хэнтий аймгийн ууган сургуулиудын нэг Төрийн соёрхолт, ардын уран зохиолч Сэнгийн Эрдэнийн нэрэмжит, Алтан гадас одонт Биндэр сумын ерөнхий боловсролын сургууль нь анх 1924 онд 4 жилийн сургалттайгаар байгуулагдаж байсан түүхтэй. 1943 онд Хэнтий аймгийн захиргааны шийдвэрээр 7 жилийн боловсрол олгож эхэлсэн байна. 1961-1962 оны хичээлийн жилээс 10 жилийн сургууль болж өргөжсөн, 2006 оноос шинэ бүтэц стандартыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 11 жилийн сургалтанд, 2012 оноос 12 жилийн боловсрол олгож байна.
2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 640 хүүхдийн шинэ хичээлийн байрандаа орж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.
Биндэр сумын Ерөнхий боловсролын сургууль нь 2021-2022 оны хичээлийн жилд 32 бүлэгт 815 суралцагч, удирдах ажилтан-4, 42 багш, 24 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Багш нарын хувьд АБТА-11, тэргүүлэх зэрэг-8, заах аргач зэрэгтэй-18 зэрэгтэй багшийн эзлэх хувь 52,4, Мэргэжлийн багшийн хангалт-93,3% багшаар хангагдсан байна.
Сурагчдын авьяасыг хөгжүүлэх зорилгоор шатар, гар бөмбөг, ширээний теннис, сагсан бөмбөг, ширээний теннис, үндэсний хөгжим, үлээвэр хөгжим,үндэсний бөх, бүжиг, эстрад дуу гэх 9 төрлийн 13 дугуйланд сурагчид хамрагдах нөхцөл боломж хангагдсан боловч цар тахалтай холбогдуулан хичээллэх боломжгүй байгаа юм.
Бага боловсролыг 14 бүлгийн 405 сурагч, суурь боловсролыг 12 бүлгийн 305 сурагч, бүрэн дунд боловсролыг 6 бүлгийн 105 суралцагч эзэмшиж байна. 1-р ангид 84 суралцагч шинээр элсэн орж, 5-р ангиийг 63 суралцагч, 9-р ангийг 79 суралцагч, 12-р ангийг 34 суралцагч төгсөнө.

2022-10-31 20:16:32