Биндэр-Ой СДОА

1924-1963 оны Ойн анги

1924 онд Хан-Хэнтий уулын аймгийн харъяа зүүн талын нутгийн ой, ан амьтны баялагийг хайрлан хамгаалж ашиглалтанд нь хяналт тавих зорилгоор “Улхан харуул” гэдэг газар “Ойн түрээс хураах анги” нэртэйгээр байгууллагдснаар “Биндэр-Ой” Сум дундын Ойн Ангийн анхны тулгын чулуу тавигдсан.

2011-2014 оны “Биндэр-Ой” СДОАнги

Аймгийн ИТХ, Засаг даргын   2009 оны 12 сарын 25-ны 107 дугаар тогтоолоор “Бидэр-Ой” Сум дундын ой анги болж одоогоор 6 хүний бүрэлдэхүүнтэй,  Арчилгаа цэвэрлэгээний огтлолтын эрхтэй мэргэжлийн 4 байгууллага, 27 ойн нөхөрлөл, Дадал, Баян-Адрага, Норовлин сумдын ойжуулалт, ойн арга хэмжээний ажил болон ойн ашиглалтанд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, мод бэлтгэлийн талбай тусгаарлан үүнээс гадна Орчны бүсийн зөвлөл, Онон голын сав газрын зөвлөл, ДБХС, Тул хамгаалах сан гэх мэт төрийн бус байгууллагуудтай хамтарч  үйл ажиллагаагаа явуулж байна. Цаашид бид байгаль хамгаалах бодлогыг орон нутагт сайжруулах, иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлж, байгаль орчны бодлого, хөтөлбөрийг сайжруулахад идэвхитэй ажиллаж байна.

2022-09-01 11:00:00