Монгол улсын хүний гавьяат эмч

Дашжамцын Алтантуяа

Дашжамцын Алтантуяа  нь 1959 онд Хэнтий аймгийн Биндэр суманд төрсөн. 1977 онд 10-р анги төгссөн. 1979 онд АУДуСургууль төгсөөдсувилагчаар ажиллаж байгаад, АУДэСургуульд элсэн орж 1992 онд АУИС-ийг “Хүний их эмч” мэргэжлээр төгссөн.2009 онд ЭХО-ийн нарийн мэргэжил олгох 3 сарын курс, 2011 онд Зүү бариа заслын олгох курс төгссөн. 1986 оноос Биндэр сумын сум дундын эмнэлэгт сувилагчаар 7 жил, 1992-2012  онд дотор, хүүхдийн эмчээр 20 жил,2012- 2016 онд Сум дундын эмнэлгийн эрхлэгч их эмчээр 4 жил, 2016-2020 оноос одоог хүртэл 2-р багийн их эмчээр ажиллаж байна. Ажиллаж байх хугацаандаа 2002 онд ЭМЯ-ны хүндэт “Жуух бичиг”, 2004 онд “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цол тэмдэг, 2009 онд  Төрийн дээд одон “ Хөдөлмөрийн хүндэт медаль”, 2009 онд Хэнтий аймгийн НЭМ-ийн “Аврага эмч”, 2012 онд “Алтан гадас одон”, 2012 онд “Төгсөлтийн шилдэг эмч”, 2015 онд  Мэс засалч их эмч “Загдаагийн нэрэмжит” шагналаар, 2016 онд “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон” 2021  онд   МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар  МУ-ын гавъяат их эмч , Ардын Хувьсгалын 70, 80, 90-н жилийн ойн медалуудаар тус тус шагнагдсан.

2023-11-01 10:22:06