2022 ОНЫ ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН САЙЧУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ.

СУМЫН АВАРГА МАЛЧИН, СААЛЬЧИН, ТАРИАЛАНЧ, МЯНГАТ МАЛЧИД ТОДОРЛОО.

17 дугаар жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх Харагчин туулай жилийн сар шинийн  босгон дээр мал аж ахуйн салбарт үр бүтээлтэй ажиллаж, хөдөлмөрөө үнэлүүлсэн доорх нэр бүхий малчид, тариаланч, саальчид сумын аварга боллоо. 
Сумын аварга малчнаар: 
* Баян-Өндөр багийн малчин С.Амбаадагдан, Б.Нямцогт, П.Жаргалбаяр, Б.Шинэзориг
* Мандалхаан багийн малчин Ш.Алтанзул, Л.Батмөнх, Н.Бат-Эрдэнэ
* Баянгол багийн малчин Д.Батзориг, Д.Ган-Эрдэнэ
* Дэлгэрхаан багийн малчин М.Бат-Өлзий, А.Батнасан
* Онон багийн малчин З.Цолмон нарын гэр бүл
          Сумын аварга тариаланчаар:
* Дэлгэрхаан багийн тариаланч Д.Мөнгөнцэцэг гэр бүл
          Сумын Аварга саальчнаар:
* Мандалхаан багийн саальчин О.Ариунгэрэл
* Баянгол багийн саальчин П.Ононжаргал
* Дэлгэрхаан багийн саальчин П.Мөнхцэцэг
          Сумын шинэ мянгат малчдаар:
* Баян-Өндөр багийн малчин Д.Оюунжаргал, Д.Хүрэлчулуун, Д.Төмөр, С.Энхбаатар
* Мандалхаан багийн малчин Д.Очирсүх, Э.Цэгээнбаяр
* Онон багийн малчин Ч.Одхүү нар тодорлоо. 
Сумын  аварга малчид, тариаланч, саальчид, мянгат малчиддаа баяр хүргэж , гарч буй 17 дугаар жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх Харагчин туулай жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байж, буянт мал сүрэг тань өсөн үржиж, ашиг  шим нь арвижин дэлгэрч, нялх төлийн дуу цангинасан урин хавартай учран золгохын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

2023-02-19 20:12:00